-4.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Хятадад дэлхийн хамгийн өндөр гүүр ашиглалтад орно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужид баригдсан Хуажян гүүрийг есдүгээр сарын 28-нд замын хөдөлгөөнд нээх гэж байна. Орон нутгийн захиргаанаас мэдээлснээр уг гүүрийг гурван жил гаруйн хугацаанд барьж дуусгажээ.

Хуажян гүүр нь 2890 метрийн урттай бөгөөд голоос дээш 625 метрийн өндөрт өргөгдсөнөөр дэлхийн хамгийн өндөр гүүрээр нэрлэгдэхийн зэрэгцээ уулархаг бүсэд баригдсан хамгийн том гүүр болох юм. Инженерчлэлийн хувьд салхинд тэсвэртэй хийцтэй бөгөөд өндөр уулын нөхцөлд барих технологийн олон дэвшлийг харуулсан бүтээн байгуулалт болсон байна. Уг гүүр нь нийт 21 патент авч, гүүр барих үндэсний стандартад хэд хэдэн техникийн шинэчлэлтийг тусгажээ.

Гуйжоу мужийн тээврийн газрын дарга Жан Ин хэлэхдээ, Хуажян гүүр нь Хятадын дэд бүтцийн хөгжлийн шинэ түвшинг харуулсан бүтээн байгуулалт болсон гэж онцолсон байна. Тус мужид одоогийн байдлаар 32 мянга гаруй гүүр баригдаж дууссан эсвэл баригдаж байгаа бөгөөд дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний талаас илүү хувь нь зөвхөн Гуйжоу мужид байрлаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here