Forbes-ийн шинэ түүхэн үзүүлэлт
Америкийн бизнес эрхлэгч, Tesla, SpaceX компанийн тэргүүн, X нийгмийн сүлжээ болон Neuralink-ийн эзэмшигч Илон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр түүхэнд анх удаа 500 тэрбум ам.долларт хүрсэн хүн болжээ. Энэ тухай “Forbes” сэтгүүл 2025 оны аравдугаар сарын 2-нд мэдээлэв.
АНУ-ын Зүүн эргийн цагаар лхагва гаргийн 15:30 цагийн байдлаар Маскийн хөрөнгийн хэмжээ 500 тэрбум ам.долларт хүрч, шинэ түүхэн дээд амжилтыг тогтоосон байна.
“Forbes”-ийн онцолсноор, Маскийн хөрөнгө ийнхүү огцом нэмэгдсэн нь тэрбээр АНУ-ын Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн удирдах ажлаа орхиж, өөрийн бизнестээ бүрэн төвлөрөх шийдвэр гаргасантай холбоотой аж.
Тэргүүлж буй тэрбумтнуудын жагсаалт
Илон Маск өнөөдөр дэлхийн хамгийн чинээлэг хүн болж, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байна. Түүний араас:
- Ларри Эллисон (Oracle-ийн ТУЗ-ийн дарга) – 351.6 тэрбум ам.доллар
- Марк Цукерберг (Meta корпорацийн үүсгэн байгуулагч) – 246.1 тэрбум ам.доллар
- Жефф Безос (Amazon-ий үүсгэн байгуулагч) – 233.2 тэрбум ам.доллар
- Ларри Пэйж (Google-ийн үүсгэн байгуулагч) – 204.6 тэрбум ам.доллар
Өнгөрсөн оны 12 дугаар сард Маск мөн хөрөнгийнхөө хэмжээгээр 400 тэрбум ам.доллар давсан анхны хүн болж байсан бол ердөө нэг жилийн дараа дахин шинэ түүхэн босгыг давлаа.
Гэхдээ нийгэмд хэрэгтэй зүйлд илүү зарцуулбал сайнсан