-21.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Илон Маск 600 тэрбум ам.долларын босгыг давж түүхэнд бичигдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Forbes-ийн тооцооллоор 600 тэрбумын хөрөнгөтэй анхны хүн болов

“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хүнээр нэрлэгдлээ. Үүнд түүний үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн ирэх жил IPO зарлаж, зах зээлийн үнэлгээ нь 800 тэрбум ам.долларт хүрч магадгүй гэх хүлээлт голлон нөлөөлсөн байна. Маск “SpaceX”-ийн 42 хувийг эзэмшдэг.

IPO-ийн хүлээлт биелвэл хөрөнгө нь 677 тэрбумд хүрэх хувилбар яригдав

2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаарх тооцооллоор “SpaceX” IPO зарласан тохиолдолд Маскийн хөрөнгө 168 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 677 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж үзжээ. Тэрбээр энэ оны аравдугаар сард 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хүнээр мөн бүртгэгдэж байсан юм.

SpaceX-ээс гадна xAI болон Tesla-ийн эзэмшил хөрөнгийн гол жин дарна

Маск “SpaceX”-ээс гадна 230 тэрбум ам.долларын үнэлгээтэй “xAI” нэртэй хиймэл оюун ухааны компанитай. Харин түүний хөрөнгийн хамгийн том хэсгийг “Tesla” компанийн хувьцааны эзэмшил бүрдүүлдэг бөгөөд Маск тус компанийн 13 хувийг эзэмшдэг байна. Мөн 11 дүгээр сард “Tesla”-гийн хувьцаа эзэмшигчид Маскт 1 их наяд ам.долларын шагнал цалин олгох саналыг дэмжсэн талаар мэдээлж байв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here