Италийн хойд нутгийн Парма мужид онгоцны аймшигт осол болж, хоёр хүн амиа алджээ. Хувийн хоёр хүний суудалтай онгоц Пармагийн ойролцоох хурдны зам дээр унаж, ослын улмаас дэлбэрсэн байна.
Осолд өртсөн онгоцонд 65 настай эрэгтэй, эмэгтэй хос зорчиж явсан бөгөөд тэдний амийг аврах боломж олдоогүй аж. Италийн Онцгой байдлын албанаас мэдээлснээр, осол газардах үеийн алдаа, эсвэл техникийн гэмтэлтэй холбоотой байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзэж байна.
Онгоц унасны дараа хурдны зам түр хугацаагаар хаагдаж, гал унтраах ангиуд, цагдаа, эмнэлгийн баг газар дээр нь ажиллажээ. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн шинжээчид мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.