19.1 C
Ulaanbaatar
Даваа, 9 сар 1, 2025

Израил: ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч агаарын цохилтод амь үрэгдсэн гэж мэдэгдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Израилын армийн мэдээлснээр Газын зурваст өгсөн агаарын довтолгооны үеэр ХАМАС-ын цэргийн жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч амиа алдсан байна. Харин уг бүлэглэлээс албан ёсны хариу мэдэгдэл хараахан гаргаагүй байна.

Израилын талын мэдэгдэлд дурдсанаар бямба гарагт хийсэн агаарын цохилтоор ХАМАС-ын олон нийттэй харилцах гол төлөөлөгч Абу Обаида устгагджээ. Түүнийг “террорист ажиллагааг сурталчлагч” бөгөөд “суртал ухуулгын гол дуу хоолой” гэж тодорхойлсон байна. Израилын арми цаашид ч Газын зурваст үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, улс оронд учирч болзошгүй аюул заналыг таслан зогсооно гэдгээ мэдэгджээ.

Сүүлийн өдрүүдэд Израилын цэргүүд Газа хот болон ойр орчмын бүс рүү цохилт өгсөөр байгаа бөгөөд энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.

Газын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор 88 хүн амь үрэгджээ. Мөргөлдөөн эхэлсэн 2023 оны аравдугаар сараас хойш нийт амиа алдсан хүний тоо 63,459-т хүрсэн байна. Үүнээс гадна өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын улмаас 339 хүн нас барсан бөгөөд тэдний дунд 120 гаруй хүүхэд байсан талаар онцолжээ.

Израилын тал Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа улам өргөжүүлж, Газа хотыг бүрэн хяналтдаа авахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор бүс нутгийн хүмүүнлэгийн нөхцөл байдал эрс дордох вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here