Экспорт 1.1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй, 11 сард 1.04 тэрбумыг давжээ
БНСУ-д “далайн хагас дамжуулагч” гэж нэрлэгдэх болсон хатаасан далайн байцайн экспорт энэ онд 1.1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг мэдээлжээ. Арваннэгдүгээр сарын байдлаар экспорт 1.04 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшнийг аль хэдийн давсан байна.
Зарим мэргэжилтэн АНУ-ын татварын бодлого, мөн геополитикийн нөхцөл байдал экспортод тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байгаа ч бодит өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь Өмнөд Солонгосын соёлын нөлөө болж байгааг онцолжээ.
Кимбабны дүрслэл сониучирхлыг өсгөж, 2026 онд Инчонд сурталчилгааны төв байгуулна
Өсөлтийн энэ давалгаанд “KPop Demon Hunters” анимейшний нөлөө онцгой байжээ. Тус бүтээлд гардаг кимбабны дүрс олон улсын үзэгчдийн анхаарлыг татсанаар далайн байцайг сонирхон хайх хандлага нэмэгдсэн гэж мэдээлсэн байна.
БНСУ-ын Засгийн газар үүссэн хандлагыг бодлогоор дэмжихээр төлөвлөж, 2026 онд Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дээр далайн байцайг сурталчлах төв байгуулахад 1 тэрбум вон төсөвлөжээ.





