Кувейт, Катар, Бахрейнд зорчих иргэдэд нөхцөл байдлыг анхаарахыг зөвлөв

Саудын Арабын Хаант Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам Кувейт, Катар, Бахрейн болон бүс нутгийн бусад оронд оршин суугаа, зорчихоор төлөвлөж буй иргэдэд зөвлөмж хүргүүлжээ.

Элчин сайдын яамнаас нислэгийн мэдээлэл болон тухайн улсын эрх бүхий байгууллагуудын албан ёсны мэдэгдлийг тогтмол шалгаж, шаардлагатай тохиолдолд дипломат төлөөлөгчийн газартай холбоо барихыг зөвлөсөн байна.

Иргэдэд дараах зөвлөмжийг өгчээ

  • Түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллээ тогтмол шалгаж, агаарын тээврийн компанийн заавар, зөвлөмжийг дагах;
  • Бүс нутаг руу зорчих болон дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд Элчин сайдын яамтай холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах;
  • Нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухайн улсын албан ёсны эх сурвалжаас авах;
  • Кувейт, Катар, Бахрейнд оршин суугаа иргэд тухайн улсын төрийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, мэдээллийг дагаж мөрдөх;
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл авахыг зөвлөжээ.

Шуурхай холбоо барих мэдээлэл

Элчин сайдын яамтай 24 цагийн турш дараах сувгаар холбогдох боломжтой байна.

  • Утас: +965 2522 3235
  • Шуурхай утас: +965 99097419
  • Цахим шуудан: kuwait@mfa.gov.mn

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу