7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Л.Гантөмөр: “Хүүхдээр улс төр хийхээ боль. Би хариулахгүй”

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж, төв талбайд иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Жагсагчид Ерөнхий сайдаас орлогоо тайлбарлах, ёс зүйн хариуцлага хүлээх, албан тушаалаасаа огцрохыг шаардсаар байгаа юм.

Энэ талаар өнөөдөр сэтгүүлчид Төрийн ордонд байр суурь авах үеэрээ Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрөөс тодруулга авсан байна.

Сэтгүүлчийн асуултад Л.Гантөмөр:

“Хүүхдээр улс төр хийхээ боль. Би хариулахгүй. Хуулийн байгууллагаас асуу”
гэж хариулжээ.

Тэрээр мөн төв талбайд жагсаж буй иргэдийн талаар “Ардаа эзэнтэй л байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Нийтийн анхаарлыг татсан уг хэрэг явдал улс төрийн хүрээнийхнийг хуваагдсан байр суурь илэрхийлэхэд хүргээд байгаа бөгөөд олон нийт ч хариуцлага нэхсэн хэвээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here