АНУ-ын “Интер Майами” багийн довтлогч, Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Месси өөрийн тамирчны замнал дахь пенальтийн бус гоолын тоогоор Криштиану Роналдуг ардаа орхиж, тэргүүлж эхэллээ.
Сүүлийн тоглолт “Нью-Йорк Ред Буллз” багийн эсрэг болсон бөгөөд Месси энэ тоглолтод хоёр гоол оруулж, карьерынхаа нийт гоолын тоог 874-т хүргэв. Эдгээрээс 764 нь пенальтиас бус шууд тоглолтоос оруулсан гоолууд юм. Харин Криштиану Роналду одоогоор 938 гоолтой байгаа ч түүний 175 нь торгуулийн цохилтоос оржээ.
Одоогийн байдлаар Лионель Месси 1114 тоглолтод, харин Роналду 1281 тоглолтод оролцсон байна. Энэхүү үзүүлэлт нь Месси бага тоглолтоор илүү өндөр үр дүн гаргасныг илтгэнэ.
Сонирхолтой нь, Месси сүүлийн долоон тоглолтод зургаан удаа дубль хийж, дараалан таван тоглолтод дубль хийсэн анхны тоглогчоор MLS-ийн түүхэнд бүртгэгдсэн.
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтыг Месси, Роналду нар тэргүүлж буй бөгөөд тэдний өрсөлдөөн үргэлжлэн шуугиан тарьсаар байна.
Месси бол үнэхээр гайхалтай! Талбай дээрх ийм тууштай байдал нь авьяас, шаргуу хөдөлмөрийн үр дүн юм