18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“Ливерпүүл” клуб Диогу Жотагийн “20” дугаарыг мөнхжүүлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Португал довтлогч Диогу Жота Испанийн Самора хотын ойролцоо зам тээврийн ноцтой ослоор төрсөн дүү Андре Сильвагийн хамт амь насаа алдаад удаагүй байхад, Английн алдарт “Ливерпүүл” клуб түүний дурсгалыг хүндэтгэн “20” дугаарыг нь мөнхжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь 133 жилийн түүхтэй “Улаанууд” багийн хувьд тоглогчийн дугаарыг албан ёсоор мөнхөлсөн анхны тохиолдол болж байна.

Жота хагалгааны дараах сэргэлтэд байсан учир эмч нарын зөвлөмжийн дагуу агаарын тээврээр зорчих боломжгүй болсон бөгөөд тэрээр Португалийн Порту хотоос Испанийн Сантандер руу автомашинаар дүүгийн хамт явж байжээ. Гэвч зорьсон газартаа хүрэлгүй, 643 км урт замын дунд хэсэгт Ламборжини маркийн автомашины дугуй хагарч, улмаар хоёр залуу харамсалтайгаар амиа алдсан байна.

Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр ослын шалтгаан автомашины дугуйны гэмтлээс үүдэлтэй гэж үзэж буй ч, хэн нь тухайн үед жолоодож байсныг тогтоохоор шинжилгээ үргэлжилж байна. Ах дүүгийн цогцсыг Самора хотын шүүх эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний оршуулгын ёслол ирэх Бямба гарагт төрөлх хот Портуд болох юм.

Жота “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд 182 тоглолтод 65 гоол оруулж, Английн Премьер лиг, Цомын тэмцээнүүдэд чамгүй амжилт гаргаж байсан. Түүний тоглосон “20” дугаарын өмсгөл клубийн фэнүүдийн сэтгэлд мөнхрөх нь гарцаагүй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

3 COMMENTS

  1. Ийм тоглогчийг алдах нь үнэхээр харамсалтай… Гэхдээ түүний 20 дугаарыг хүндэтгэж байгаа нь клубын зүгээс үзүүлж буй сайхан үйлдэл. Тэр түүхэнд үүрд үлдэх болно

  2. Энэ нь бэлгэдлээс илүү байгаа нь түүний багийн төлөө оруулсан хувь нэмрийг үнэлж буй жинхэнэ хүндэтгэл гэж найдаж байна. Тэрээр чухал гоолуудыг оруулж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан

  3. Клуб тухайн тоог жинхэнэ утгаар нь “мөнхрүүлж” байгаа нь тоглогчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчдэд ямар их ач холбогдолтой болохыг харуулдаг гэдэгт би бат итгэдэг

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here