27 жилийн уран бүтээлийн дараа олон улсын тайзнаа
Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг болох “LUMINO” хамтлаг “THE ONE” нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо өнгөрсөн наймдугаар сард “Social Pay Park”-т амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү тоглолт нь хамтлагийн 27 жилийн уран бүтээлийн түүхийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн онцгой мөч болсон юм.
Европын зургаан улсад аялан тоглолт хийнэ
Хит дуунуудаараа үе үеийн залуусыг байлдан дагуулж ирсэн “LUMINO” хамтлаг энэ удаад Европын үзэгчдэд зориулан аялан тоглолт хийхээр болжээ.
Хамтлагийн аялан тоглолт 2025 оны арваннэгдүгээр сарын 10-наас эхэлж, дараах улсуудыг хамарна:
- Англи
- Ирланд
- Бельги
- Швед
- Чех
- Унгар
Хамтлагийн уран бүтээлчид энэхүү аялан тоглолтоор дамжуулан Европ дахь Монголчууд болон олон улсын хип хоп сонирхогчдод “LUMINO”-гийн өвөрмөц өнгө аясыг хүргэхээр зорьж байна.





