-3.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 22, 2025

Луврийн музейн дээрэм: Алдагдсан эд зүйлсийн үнэ цэнэ $102 саяд хүрэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Парисын зүрхэнд болсон түүхэн гэмт хэрэг

Ням гарагийн өглөө нүүрэндээ баг зүүсэн дөрвөн этгээд ердөө долоон минутын дотор дэлхийн хамгийн алдартай музей болох Луврыг дээрэмдсэн хэрэг Францыг доргиолоо.

Одоогоор музейн захирал Лоренс дес Карс ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч өнөөдөр Францын Сенатын байнгын хорооны сонсголд оролцож, музейн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдүүлэг өгөхөөр төлөвлөжээ.

Дээрмийн улмаас түр хугацаанд хаалгаа барьсан Лувр өнөөдөр дахин нээгдэх юм.

$102 саяын үнэт өв — нөхөж баршгүй гарз

Парисын прокурор Лауре Беккуа мэдээлэхдээ, алдагдсан үнэт эдлэлийн нийт дүн 88 сая евро буюу 102 сая ам.доллар хүрч байгаа ч “энэ нь Францын соёлын өвд учирсан нөхөж баршгүй гарз” хэмээн онцоллоо.

Түүний хэлснээр, “дээрэмдсэн үнэт эдлэлүүдийг хайлуулах оролдлого бол маш муу санаа бөгөөд ямар ч бодит ашиг өгөхгүй” гэж анхааруулжээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийн хурууны хээг шинжилж, Парисын хяналтын камеруудын бичлэгийг шалгаж байна.

Хамгаалалтын сул тал ил болов

Луврийн музейг 2021 оноос удирдаж буй Лоренс дес Карс өнөөдөр орон нутгийн цагаар 16:30-д сонсголд оролцоно.

Францын аудитын байгууллагын 2014–2024 оны тайланд дурдсанаар, музейн хамгаалалтын шинэчлэл “удаашралтай” явагдаж ирсэн бөгөөд одоогоор нийт талбайн 25 хувь нь л бүрэн камерын хяналттай байна.

Энэ оны нэгдүгээр сард дес Карс аюулгүй байдлын хоцрогдлын талаар Соёлын сайд Рашида Датид анхааруулга өгч байсан нь одоогийн хэрэгтэй холбоотой анхаарал татаж байна.

Алдагдсан үнэт зүйлс

Алдагдсан найман үнэт эдлэлийн дотор дараах хосгүй өвүүд багтжээ:

  • Нэгдүгээр Наполеон хаанаас хатан Мари-Луйздаа бэлэглэсэн маргад эрдэнийн зүүлт
  • 2,000 орчим алмаазаар чимэглэсэн Евгений хатны зүүлт

Эдгээр үнэт зүйлсийг мэргэжилтнүүд “Францын түүхэн дэх хамгийн үнэт эрдэнийн цуглуулгын нэг” гэж үнэлдэг.

Францын музейнүүдэд халдлага нэмэгдэж байна

Сүүлийн саруудад Францын соёлын байгууллагууд руу чиглэсэн гэмт хэргүүд олширчээ. Өнгөрсөн сард Парисын Байгалийн Түүхийн Музей-гээс 1.5 сая ам.долларын алт хулгайлагдсан бөгөөд 24 настай хятад эмэгтэйг Барселонд баривчилсан байна.

Мөн Лимож хотын төвийн музейгээс 7.6 сая ам.долларын үнэтэй хоёр таваг, нэг ваарыг хулгайлсан хэрэг гарч, эрх баригчид музейн хамгаалалтын стандартыг дахин хянах шаардлагатай гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here