8.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 28, 2025

Мартагийн сүүлчийн Копа Америка юу? Бразилийн домог дахин аварга болохоор тулалдаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эквадорт долдугаар сарын 11-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Өмнөд Америкийн аварга шалгаруулах “Копа Америка-2025” тэмцээн өндөр шийдвэрлэх мөчдөө орлоо. Энэ жилийн тэмцээн бол 10 дахь удаагийнх бөгөөд CONMEBOL-ийн гишүүн 10 улс хоёр хэсэгт хуваагдан тоглосноос дараах шигшээ багууд хагас шигшээд шалгарчээ:

  • “А” хэсгээс Аргентин (бүх тоглолтдоо ялсан), Уругвай
  • “Б” хэсгээс Бразил, Колумб

Бразил-Колумбын хэсгийн шийдвэрлэх тулаанд хаалгачаа хасуулан 10-уулаа тоглосон Бразилийн шигшээ баг Колумбтой тэнцэн, хэсгээсээ нэгдүгээр байраар гарсан юм.

Хагас шигшээ тоглолтууд

  • Аргентин – Колумб (долдугаар сарын 28)
  • Бразил – Уругвай (долдугаар сарын 29)

Хагас шигшээд ялсан хоёр баг Лос Анжелес-2028 олимпын эрхийг шууд авах учраас тоглолтууд маш хариуцлагатай, ширүүн байх нь гарцаагүй.

Финал болон хүрэл медалийн тоглолт

  • Хүрэл медалийн төлөө: наймдугаар сарын 1
  • Алтан медалийн төлөө: наймдугаар сарын 2
  • Байршил: Кито хотын “Цагаан ордон” цэнгэлдэх хүрээлэн (42,000 хүний суудалтай)

Түүхэн амжилтууд
1991 оноос хойш зохиогдсон есөн удаагийн тэмцээний наймд нь Бразилийн эмэгтэй баг түрүүлсэн. Тэд бүхий л тэмцээнд финалд үлдэж байсан бол Аргентин 2006 онд Бразилийг ялж ганц удаа аваргалсан, нийт гурван мөнгөн медальтай. Колумбын баг гурван удаа финалд шалгарсан ч түрүүлж чадаагүй.

Марта – Домогт тоглогчийн эцсийн тулалдаан уу?
Энэ жилийн Копа Америкийн хамгийн их анхаарал татаж буй хүн бол 39 настай Марта. 17 настайдаа анх “Копа”-д оролцож, 2003 онд түрүүлсэн тэрээр нийт гурван удаа аварга болж байв. Одоо тэр зөвхөн хоёр хожил авахад дахин аварга болох боломжтой.

  • ДАШТ-д зургаан удаа оролцсон
  • Нийт 17 гоолтой (ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон гоол)
  • “Юбкатай Пеле” хэмээх алдартай
  • 2027 оны ДАШТ Бразилд болно — энэ бол түүний сүүлчийн боломж байх магадлалтай

Марта бол Бразилын эмэгтэй хөлбөмбөгийн нүүр царай, “Копа Америка”-гийн үнэнч домог. Энэхүү тэмцээн түүний хувьд зөвхөн аваргын төлөө бус, эх орондоо ДАШТ-ийн алтан медаль зүүх замд орох чухал алхам ч байж мэднэ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here