АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ болон Украины төлөөлөгчидтэй Цагаан ордонд уулзахаар болсон талаар Цагаан ордны мэдээлэлд дурджээ.
Уулзалтад Украины талаас “Ард түмний зарц” фракцын тэргүүн Давид Арахамия, Оросын талаас Владимир Путины тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев оролцохоор байгаа аж.
Олешкид хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн санаачилгыг хэлэлцэнэ
Эх сурвалжийн мэдээлснээр Меланиа Трампын зуучлалын хүрээнд талууд Украины Олешки хотод түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна.
Уг дэглэм аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилж, энэ хугацаанд олон зуун энгийн иргэнийг хотоос нүүлгэн шилжүүлэх болон хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагаа зохион байгуулжээ.
Меланиа Трамп энэ санаачилгынхаа талаар пүрэв гарагт тусгай мэдэгдэл хийхээр төлөвлөсөн байна.
Цагаан ордны уулзалт хүмүүнлэгийн асуудалд төвлөрнө
Төлөөлөгчдийн уулзалтын гол сэдэв нь цаашдын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа болон энгийн иргэдийг хамгаалахтай холбоотой асуудлууд байх төлөвтэй гэж мэдээлжээ.
Одоогоор уулзалтын дэлгэрэнгүй хөтөлбөр болон талууд ямар нэмэлт тохиролцоонд хүрэх боломжтой талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.