Хар салхины улмаас нислэгт өөрчлөлт орлоо
Филиппиний хойд хэсгээр энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи дайран өнгөрч, олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна. Хар салхины нөлөө аадар бороотой хамт Хонгконг, Тайвань руу чиглэж байгаа тул тус бүс нутгуудад онцгой байдал зарлаж, сургуулиудыг хаах, галт тэрэг болон хот хоорондын тээврийг зогсоох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
МИАТ-ын мэдэгдэл
Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор МИАТ ТӨХК есдүгээр сарын 24-ний өдөр буюу ирэх лхагва гарагт хийхээр төлөвлөсөн ОМ297/ОМ298 дугаартай Улаанбаатар–Хонгконг–Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.
Зорчигчдод өгөх зөвлөмж
Энэ нислэгт тийзээ захиалсан зорчигчид өөрийн тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандан нислэгийн өдрөө өөрчлүүлэх боломжтой аж.