МИАТ ТӨХК орон нутгийн шинэ чиглэл нээж, Баянхонгор аймгийн төв рүү нислэг үйлдэхээр болжээ. 2025 оны 10-р сарын 26-наас эхлэн долоо хоног бүр Лхагва, Бямба гарагт онгоц хөөрнө. Оюутан, ахмад настнуудад зориулан тийзийн үнийг 15%-ийн хөнгөлөлттэй санал болгох бөгөөд нислэгийн өдөр, суудлын боломж, тийзийн нөхцөл, хүчинтэй хугацаанаас хамаарч үнэ хэлбэлзэж болзошгүй байна.
Энэхүү шинэ чиглэл нь Баянхонгорын иргэдийн хувьд Улаанбаатартай холбогдох боломжийг нэмэгдүүлж, орон нутгийн хүртээмжийг сайжруулах чухал алхам болж байна.