-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

“Милан–Кортина 2026” нээлтэнд Монголын баг олны нүдийг булаав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Олимпын наадам загварын нийслэлд эхэллээ

Дэлхийн спортын хамгийн том үйл явдал болох өвлийн Олимпын наадам загварын гол төвүүдийн нэг Италийн Милан хотноо албан ёсоор өргөөгөө өргөлөө. Энэ удаагийн нээлтийн ёслолыг домогт загвар зохион бүтээгч Жоржио Арманид зориулсан, хүн төрөлхтний түүхэнд хамгийн дэгжин, чамин, загварлаг ёслол болно хэмээн зохион байгуулагчид өмнө нь онцолж байв.

Монголын баг дахин загварын төвд

Парисын зуны олимпод гоёмсог, өвөрмөц дүр төрхөөрөө олны анхаарлыг татаж байсан Монголын шигшээ баг “Милан–Кортина 2026”-гийн нээлт дээр ч сошиал орчны гол “од”-дын нэг болж байна. Тамирчдын ёслолын болон өдөр тутмын хувцас загварыг энэ удаад ч монгол брэнд Goyol Cashmere дахин хариуцаж, үндэсний өнгө төрх, орчин үеийн минимал хэв маягийг сайтар хоршуулжээ.

Гадаадын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголын багийн хувцаслалт, имижийг онцлон бичиж, шилдэг загварлаг багуудын тоонд нэрлэж байна. Нээлтийн ёслолын үеэр олон улсын тамирчид манай багийн тамирчидтай зориуд хамт зургаа авахуулахыг хүсч, Монголын баг стадионы талбай дээрх хамгийн их анхаарал татсан төлөөлөгчдийн нэг болж чадлаа.

“Милан–Кортина 2026” нээлтэнд Монголын баг олны нүдийг булаав
“Милан–Кортина 2026” нээлтэнд Монголын баг олны нүдийг булаав
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу