-20 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 4, 2026

“Милан-Кортина 2026” Паралимп эхэллээ: Кёрлинг түрүүлж, Монголын старт хойшлов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Наадам гуравдугаар сарын 6–15-нд болно

Италийн Милан, Кортина хотод өвлийн паралимпын XIV наадам гуравдугаар сарын 6–15-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Милан-Кортина 2026” наадамд 57 улсын 617 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд Монгол Улсаас гурван тамирчин багтжээ. Монголын багийн тамирчид өнөөдөр Итали улсыг зорих юм.

Кёрлингийн тэмцээн түрүүлж эхэлж, Монголын уралдаан ирэх долоо хоногт

Наадмын өмнөх уламжлалт эхлэл болгон тэргэнцэртэй кёрлингийн тэмцээнийг эхлүүллээ. Өнөөдөр кёрлингийн холимог хосын хэсгийн тоглолтууд явагдана.

  • Нээлтийн тоглолт: Итали–БНСУ
  • Дараагийн тоглолтууд: Япон–БНХАУ, Их Британи–Эстони, Латви–АНУ

Монголын багийн тэмцээн ирэх долоо хоногт гүйлтийн цанын төрлөөр эхэлнэ. Паралимпын дөрөв дэх удаагийн оролцоогоо хийх Б.Ганболд, Ц.Дашдорж нар ойрын зайн төрлүүд болон 10 км, 20 км-т уралдахаар төлөвлөжээ. Харин уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг өрсөлдөнө.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу