19.1 C
Ulaanbaatar
Даваа, 9 сар 1, 2025

Монгол Улс дэлхийн энх тайвны үзүүлэлтээр 37 дугаарт жагслаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Institute for Economics and Peace (IEP) хүрээлэнгээс жил бүр танилцуулдаг Дэлхийн Энх Тайвны Индекс (Global Peace Index) 2025 оны тайлан нийтлэгджээ. Энэхүү тайланд дэлхийн хүн амын 99.7 хувийг хамарсан 163 улс орныг улс төр, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлын 23 үзүүлэлтээр үнэлсэн байна.

Судалгааны шалгуурыг гурван үндсэн ангилалд багтаажээ:

  • Нийгмийн аюулгүй байдал
  • Дотоодын болон олон улсын мөргөлдөөнд оролцсон байдал
  • Цэрэгжилтийн түвшин

Монгол Улсын байр суурь

Монгол Улс энэ удаад 37-р байрт жагсч, өмнөх жилээсээ 8 байр урагшилжээ. Ази, Номхон далайн бүсийн 19 улсаас Монгол Улс 6-д орсон нь бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Нийлбэр дүнгээр манай улс 1.719 оноо авсан байна.

Дэлхийн ерөнхий чиг хандлага

  • 74 улсад аюулгүй байдлын түвшин сайжирсан
  • 87 улсад нөхцөл байдал муудсан
  • Дэлхийн дундаж үзүүлэлт 0.36%-иар буурсан

Дэлхийн хамгийн тайван 10 улс

  1. Исланд
  2. Ирланд
  3. Шинэ Зеланд
  4. Австри
  5. Швейцар
  6. Сингапур
  7. Португал
  8. Дани
  9. Словени
  10. Финланд

Дэлхийн хамгийн аюултай 10 улс

    1. Мали
    1. Израил
    1. Сири
    1. Афганистан
    1. Йемен
    1. Ардчилсан Конго
    1. Судан
    1. Украин
    1. Орос

Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлын жагсаалт

  1. Шинэ Зеланд
  2. Сингапур
  3. Япон
  4. Малайз
  5. Австрали
  6. Монгол
  7. Вьетнам
  8. Тайвань
  9. Өмнөд Солонгос
  10. Зүүн Тимор
  11. Лаос
  12. Индонез
  13. Тайланд
  14. Камбож
  15. Хятад
  16. Филиппин
  17. Папуа Шинэ Гвиней
  18. Умард Солонгос
  19. Мьянмар

Монгол Улсын энэ амжилт нь дотоодын тогтвортой байдал, бүс нутгийн харьцангуй тайван орчинтой уялдаж буйг судлаачид онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here