18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны тавдугаар сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шинээр томилогдсон НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч түүнийг шинэ албан тушаалдаа томилогдон ирсэнд баяр хүргээд, Монгол Улс болон НҮБ-ын хоорондын өргөн хүрээтэй хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрээр НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд гүн талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн Монгол Улсыг үзэсгэлэнт байгаль, энх тайван амьдралтай, хүйсийн тэгш байдлыг дэмждэг, дэлхийн энхийг сахиулах үйл хэрэгт манлайлал үзүүлдэг улс хэмээн онцолж, Монголд ажиллах нь өөрийн хувьд нэр төрийн хэрэг болохыг хэлсэн байна.

Мөн тэрээр Монгол Улс байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудын хүрээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэж, 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжиж ажиллахаа НҮБ-ын төлөөлөгч онцлон тэмдэглэлээ.

Талууд мөн тогтвортой хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, зорилтыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулах, бүхий л түвшинд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here