-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Монголд Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг энэ сарын 18-нд тэмдэглэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Байгаль хамгаалах ач холбогдлыг олон нийтэд хүргэх өдөрлөг болно

Жил бүрийн 10 дугаар сарын 23-нд дэлхийн 12 улсад амьдардаг цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиодог. Монгол Улс энэ өдрийг 13 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Энэ хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газар “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийн арга хэмжээг 10 дугаар сарын 18-нд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Гэр бүл, хүүхдүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд

Өдөрлөгийн үеэр иргэд:

  • Мэдлэгийн буланд оролцож ирвэсийн экологи, хамгааллын талаар мэдээлэл авах,
  • Гэрэл зургийн үзэсгэлэнг үзэх,
  • Бүтээлч буланд оролцож гарын бэлэг авах,
  • Хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тоглоомоор наадах боломжтой.

Энэхүү арга хэмжээ нь цоохор ирвэсийг хамгаалах ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, ховор амьтдын экосистем дэх үүргийг ойлгуулах зорилготой юм.

Монголд 953 ирвэс амьдарч байна

Судалгаагаар Монгол Улсад дунджаар 953 нас бие гүйцсэн цоохор ирвэс амьдарч байгаа бөгөөд тэд Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан 328,000 км² газар нутагт тархан амьдарч байна.

Монгол нь цоохор ирвэсийн тоо толгойг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргаар тогтоосон цөөн улсын нэг юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл

“Цоохор ирвэсийн өдөр”-ийг угтсан арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг WWF Монголын албан ёсны хуудаснаас авах боломжтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here