21.1 C
Ulaanbaatar
Баасан, 7 сар 18, 2025

Монголын баг Францыг зорьж, Физикийн олон улсын олимпиадын тайзанд дахин хүч үзнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын шилдэг сурагчдаас бүрдсэн баг энэ сарын 17-ноос 25-ны өдрүүдэд Францын нийслэл Парист зохион байгуулагдах Олон улсын физикийн 55 дахь олимпиадад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэхүү нэр хүндтэй уралдаанд дэлхийн 94 орны 450 гаруй сурагч, 350 орчим багш, дасгалжуулагч, ажиглагч нар цугларч, физикийн мэдлэг, ур чадвараа сорих гэж байна.

Олимпиад нь онолын даалгавар болон лабораторийн туршилт гэсэн үндсэн хоёр үе шаттай явагддаг. Улс орнууд тус бүртээ зохион байгуулдаг үндэсний хэмжээнд өрсөлдөөнтэй явагддаг олимпиадын дүнгээр шалгарсан шилдэг таван сурагч олон улсын энэхүү тэмцээнд оролцох эрхээ авдаг уламжлалтай.

Өнгөрсөн жилийн тэмцээн Иран улсад зохиогдож, 40 гаруй орны сурагчид физикийн салбарын өндөр төвшний сорилтуудад амжилттай оролцсон юм.

Энэ жилийн олон улсын физикийн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн оролцож буй сурагчид дараах бүрэлдэхүүнтэй байна:

Мөнхтулгын Мөнх-Оргил (Нийслэлийн 1-р сургууль, 11-р анги)
Гүрбазарын Батбаяр (Байгал-Эх лицей сургууль, 12-р анги)
Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги)
Ерхэмбаярын Ичинбат (Байгал-Эх лицей сургууль, 11-р анги)
Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги)

Багийн ахлагчдаар МУИС-ийн физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр болон мөн тус сургуулийн багш М.Отгонбаатар нар ажиллаж байна.

Дасгалжуулагч багшийн үүргийг МУИС-ийн физикийн тэнхимийн багш, доктор, профессор Ц.Гантөмөр болон МУБИС-ийн доктор Я.Мөнхсайхан нар хариуцаж байна.

Мөн тэмцээний үеэр ажиглагч багшаар НЕБ-ын 1-р сургуулийн багш Н.Оюунчимэг, Байгал-Эх лицей сургуулийн багш нар болох Б.Булгамаа, Г.Буянхишиг нар оролцоно.

Монголын баг тамирчид өмнөх жилүүдийн амжилтаа бататгаж, шинжлэх ухааны салбарт эх орныхоо нэрийг дахин өндөрт өргөхийг зорьж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here