25.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 8, 2025

Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг чансаагаар 22 байр ухрав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны наймдугаар сарын 7-нд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ФИФА) эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багуудын шинэчилсэн чансааг зарлажээ. Шинэ чансаагаар Монголын эмэгтэй шигшээ баг урьд нь авсан онооноос 68 оноо хасагдаж, нийт 196 орноос 148 дугаар байрт бичигдсэн байна. Энэ нь чансаанд багтсан бүх орны дотроос хамгийн олон байр ухарсан үзүүлэлт болжээ.

Монголын шигшээ багийн хувьд сүүлийн хугацаанд олон улсын тэмцээнд тогтмол оролцож байгаа ч амжилт тааруу байсантай холбоотойгоор энэ удаагийн чансаанд сөрөг нөлөө үзүүлжээ.

Үүнтэй зэрэгцэн, эрэгтэйчүүдийн шигшээ багийн чансаа өнгөрөгч долдугаар сарын 10-нд шинэчлэгдэж, өмнөхөөсөө нэг байр ухарч 210 орны дундаас 188 дугаар байрт орсон юм.

Эмэгтэй, эрэгтэй шигшээ багуудын хувьд аль аль нь чансаагаар ухарсан нь Монголын хөлбөмбөгийн холбооны хувьд хөгжлийн стратегидаа анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here