17.1 C
Ulaanbaatar
Баасан, 7 сар 18, 2025

Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид Казахстантай хагас шигшээ рүү өрсөлдөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНХАУ-ын Шэнжэн хотод болж буй “FIBA Women’s Asia Cup 2025” буюу Азийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг амжилттай оролцож байна. Манай баг хэсгийн шатнаас шалгарч, өнөөдөр Казахстаны шигшээ багтай хасагдах шатны чухал тоглолтоо хийхээр болжээ.

Монголын баг хэсгийн шатанд:

  1. Тайландын шигшээ багийг 81:74-өөр хожсон
  2. Ираны багт ялагдсан
  3. Күүкийн арлуудын багийг 82:55 оноогоор буулган авч, шөвгийн шатанд шалгарсан юм.

Сүүлийн тоглолтод Монголын шилдэг тамирчид дараах үзүүлэлттэй байлаа:

  • МУГТ Б.Ариунцэцэг: 25 оноо, 10 самбар
  • МУГТ О.Хулан: 18 оноо, 3 самбар
  • МУГТ Н.Нандинхүсэл: 16 оноо, 6 дамжуулалт
  • МУГТ Б.Болор-Эрдэнэ: 10 оноо, 7 самбар

Өнөөдрийн тоглолтод Монгол, Казахстанын аль ялсан баг нь хагас шигшээд Тайванийн шигшээтэй учраа таарах юм.

Тус тэмцээнд өндөр амжилт гаргаж буй Монголын эмэгтэй шигшээ багт амжилт хүсье.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here