18.1 C
Ulaanbaatar
Мягмар, 7 сар 22, 2025

Монголын эмэгтэй шигшээ баг ААШТ-ий “B” ангилалд амжилттай оролцож IV байр эзэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНХАУ-ын Шэньжэнь хотноо энэ сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “B” ангилалд Монголын эмэгтэй шигшээ баг амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

“А” ангилалд БНХАУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Филиппин, Ливан, Индонезийн шигшээ багууд хүч сорьсон бол “B” ангилалд Хятадын Тайпэй, Энэтхэг, Казахстан, Таити, Иран, Монгол, Тайланд болон Күүкийн арлуудын багууд өрсөлдсөн юм.

Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн шатанд Тайландыг 81:74, Күүкийн арлуудыг 82:55-аар буулган авч, Иранд 55:89-өөр хожигдсон. Үүний дараа хасагдах шатанд Казахстаныг 78:70-аар ялж, хагас шигшээд Хятадын Тайпэйд 82:92-оор дийлдсэн.

Хүрэл медалийн төлөөх тулаан: Монгол vs Тайланд

Тайландын багтай дахин таарсан шийдвэрлэх тоглолтод манай баг хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч 78:73-аар ялагдсанаар тэмцээнийг IV байраар өндөрлүүллээ. Тоглолтын туршид Тайланд бүсийн хамгаалалт тоглож, эхний хагаст онооны давууг олж авсан бол Монголын баг дөрөвдүгээр үед алсын шидэлтээр онооны зөрүүг нэг хүртэл ойртуулсан ч сүүлийн мөчид довтолгоогоо амжилттай дуусгаж чадсангүй.

Энэ тоглолтод О.Хулан 18 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Б.Ариунцэцэг 17 оноо, 8 самбар авч амжилттай тоглолоо.

Түүхэн ахиц

Монголын эмэгтэй шигшээ баг 2023 онд энэхүү тэмцээнд анх удаа оролцож долдугаар байрт орж байсан бол энэ удаад дөрөвдүгээр байр эзэлснээр амжилтаа ахиулсан нь тэмдэглүүштэй. ААШТ-ий “B” ангилалд түрүүлсэн баг дараагийн удаагийн тэмцээнд “A” ангиллын хүчирхэг багуудтай өрсөлдөх эрх авдаг тул энэхүү IV байр нь манай шигшээд чухал туршлага, ахиц болсон юм.

Тэмцээний аваргын төлөө Иран болон Хятадын Тайпэйгийн багууд хүч үзэхээр үлдээд байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here