Атлантын далайд аялж явсан Өмнөд Африкийн “MV Hondius” хөлөг онгоцонд нэн ховор тохиолддог хантавирусийн халдвар бүртгэгдэж, гурван хүн нас барсан байна. Энэхүү вирусийн халдварын гол эх уурхай нь ихэвчлэн халдвар тээгч мэрэгч амьтад, тухайлбал хулгана, оготно зэрэг амьтад байдаг аж.
Халдвар мэрэгч амьтдаар дамжих эрсдэлтэй
Хантавирус нь хүнээс хүнд шууд халдварладаггүй гэж үздэг. Харин халдвар авсан мэрэгчдийн шээс, баас, шүлсээр бохирлогдсон тоос, шороог амьсгалах үед халдвар авах эрсдэлтэй байна. Мөн бохирдсон гадаргууд хүрсний дараа гараараа нүд, хамар, амандаа хүрэх тохиолдолд вирус дамжих боломжтой гэж үздэг.
Монголд 2007 онд хантавирусийн судалгаа хийж байжээ
Хантавирусийн талаарх судалгааг 2007 онд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд БНХАУ-ын судлаачидтай хамтран хийж байжээ. Тус судалгаагаар Төв болон Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7 хувьд хантавирус илэрсэн байна.
Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумын иргэдийн цусны ийлдсэнд хийсэн шинжилгээгээр хантавирусийн эсрэг бие буюу IgG тодорхойлогдож байжээ. Энэ нь уг халдварын эрсдэлийг нарийвчлан судалж, тандалт хийх шаардлагатайг харуулж байна.
Ийм мэдээ сонсохоор үнэхээр санаа зовж байна
Ариун цэвэр, хоол хүнсэндээ хүмүүс илүү анхаарах хэрэгтэй юм байна