15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Морьт харвааны ДАШТ-д 30 гаруй орны шилдэг харваач цэц сорино

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын уламжлалт харвааны төрөл бөмбөг намнааг Дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааж, Монгол Улсад 30 гаруй орны 170 шилдэг харваач өрсөлдөх гэж байна. “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийг энэ оны 8 дугаар сарын 22-24-нд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дахь Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулах юм.

Морьт харвааны ДАШТ-ийг Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд манай улсаас 15 шилдэг харваач оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Тэмцээнийг дэнслэх олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд хүрэлцэн ирэх гэж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here