-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Москвад машинд суух мөчид нь дэлбэрэлт болж, ОХУ-ын дэд генерал амиа алджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр өглөө Москвагийн цагаар 07:00 орчимд нийслэл Москвад дэлбэрэлт болж, өндөр тушаалын цэргийн албан хаагч амиа алдсан талаар мэдээлэв. Уг хэргийг Украины тагнуулын алба үйлдсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна.

Дэслэгч генерал Фанил Сарваров амиа алдсан гэж мэдээлэв

Мэдээллээр, Дэслэгч генерал Фанил Сарваров нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүнээр ажиллаж байсан аж. Түүнийг Kia Sorento автомашиндаа суух үед тэсрэх төхөөрөмж ажиллаж, хүчтэй дэлбэрэлт болсон гэж дурджээ.

Дэлбэрэлтийн улмаас жолооч хүнд шархадсан ч амьд үлдсэн бол генерал олон шарх авч, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.

Цагдаа “тагнуулын ажиллагаа” байж болзошгүй гэж үзэн шалгаж байна

Цагдаагийн байгууллага уг хэргийг Украины тагнуулын албатай холбоотой байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгаж буй талаар мэдээлжээ. Мөн 12 дугаар сараас хойш Москвад автомашин дэлбэлсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн нь зориудаар үйлдсэн халдлага байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу