23.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 16, 2025

Наадмын өдрүүдэд ОБЕГ 94 хүний амь насыг авран хамгаалжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 7-р сарын 10-наас 14-ний өдрүүдэд тохиосон Үндэсний их баяр наадмын амралтын хугацаанд улсын хэмжээнд нийт 66 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид 94 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагын төв болон орон нутгийн нийт 513 алба хаагч гамшгийн голомтод ажилласан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байрлах Шуурхай штаб өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ.

Харамсалтай хохирол
Сэлэнгэ, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүргээс нийт 14 хүн гол, усны ослоор амь насаа алдсан байна. Үүнээс 2 тохиолдол нь уруйн үерийн улмаас байжээ.

Төрийн зүгээс өгсөн үүрэг чиглэл
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох байгууллагуудад дараах үүрэг чиглэлийг өгсөн байна:

Үерийн хамгаалалтын далан, суваг, шуудууг тогтмол шалгаж, урсац нээх, хяналт тавих

Ой, хээрийн түймэр, үер усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах

Цаг агаарын мэдээ, анхааруулгыг хүртээмжтэй түгээх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

Хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангах

Замын хөдөлгөөн, аюулгүй байдалд анхаарахыг уриалав
Наадмын амралтын өдрүүдэд 370 мянга гаруй тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьсон бөгөөд энэ нь зам тээврийн ослын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс иргэдийг:

Зам тээврийн осол,

Гал түймэр,

Үер усны аюулаас сэрэмжтэй байж,

Өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газар анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here