15.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

NBA 2025–26 улирлын нээлтийн тоглолтуудын хуваарь тодорлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

NBA-ийн 80 дахь улирал 10-р сарын 21-нд аварга Оклахома Сити Тандер багийн талбайд Хьюстон Рокетсийг хүлээн авч эхэлнэ. Нээлтийн тоглолтын өмнө Шай Гилгеус-Александр тэргүүтэй Тандер аваргын тугаа өргөнө.

Нээлтийн өдөр хоёр тоглолт өрнөх бөгөөд дараагийнх нь Голден Стэйт Уорриорс Лос Анжелес Лэйкерсийг талбайдаа угтах тоглолт. Энэ нь Стивен Көрри, Леброн Жэймс нарын 57 дахь удаагийн нүүр тулалт байх болно. 40 настай Жэймс NBA-ийн түүхэнд 23 дахь улиралдаа тоглож буй анхны тоглогч болох бөгөөд Лука Дончич Лэйкерсийн төлөө анхны улирлын нээлтийн тоглолтоо хийнэ.

NBA-ын хошой аварга, 2014 оны MVP Кевин Дюрант өнгөрсөн сард Финиксээс Хьюстон руу түүхэн долоон багийн солилцоогоор очсон.

Мөн лиг Зул сарын баярын хуваарийг баталсан. 12-р сарын 25-нд таван тоглолт болно. Үүнд:

  • Нью-Йорк Никс – Кливленд Кавальерс (Никсийн зул сарын баярын 57 дахь тоглолт)
  • Оклахома Сити Тандер – Сан Антонио Спөрс (Сан Антониогийн 2018 оноос хойших анхны тоглолт)
  • Голден Стэйт Уорриорс – Даллас Маверикс (Клэй Томпсон хуучин багтаа зочилно)
  • Лос Анжелес Лэйкерс – Хьюстон Рокетс
  • Денвер Наггетс – Миннесота Тимбервулвс

10-р сарын 22-нд Кливленд Нью-Йоркт зочилж, Сан Антонио болон Даллас багууд шинэ од Купер Флагг, Дилан Харпер нарыг талбайд гаргана. Дараагийн өдөр Оклахома Сити Индиана Пэйсерстэй өнгөрсөн финалын хариу тоглолтоо хийж, Денвер Голден Стэйтэд Никола Йокич, Стефен Көрри нар дахин тулна.

Мартин Лютер Кингийн өдөр (1-р сарын 19) Атланта-Милуоки, Кливленд-Оклахома Сити, Нью-Йорк-Даллас, Детройт-Бостон тоглолтууд болно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here