18.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 1, 2025

NBA тогтмол улирлын тоглолтууд Лондон, Берлинд анх удаа болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

NBA-ийн удирдлагаас 2025-2026 оны улиралд Европ тивд хоёр тогтмол улирлын тоглолт зохион байгуулахаар болсныг өнөөдөр зарлалаа. Мемфис Гриззлис болон Орландо Мэжик багууд 2026 оны нэгдүгээр сарын 15-нд Берлинд, гурав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-нд Лондонд дахин тоглох юм.

Берлиний тоглолт бол Германд анх удаа зохион байгуулагдаж буй NBA-ийн албан ёсны тогтмол улирлын тоглолт болох онцлогтой бөгөөд энэ нь Орландо Мэжик багийн ах дүү Франц, Мориц Вагнер нарын төрсөн хотдоо эргэн ирж, эх орондоо тоглох түүхэн мөчийг харуулах гэж байна.

NBA Европын салбарын гүйцэтгэх захирал Жорж Айвазоглу мэдэгдэхдээ, “Франц, Герман, Их Британи болон Европ даяар NBA-ийн тоглолтод хандах сонирхол, эрэлт асар их байгааг харгалзан тоглолтыг Европт зохион байгуулах болсон” хэмээн онцоллоо.

Ирэх гурван улиралд NBA Европт нийт зургаан тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд дараачийн улирал болох 2026–2027 онд Парис, Манчестер хотууд тоглолт хүлээн авах бол, 2027–2028 онд Парис, Берлин хотуудад тоглолт болохоор төлөвлөжээ.

Лондон хот өмнө нь NBA-ийн 9 тогтмол улирлын тоглолтыг хүлээн авч байснаас сүүлчийнх нь 2019 онд Вашингтон Уизардс болон Нью-Йорк Никс багуудын хооронд болж байв.

NBA өмнө нь мөн Парис, Мехико, Токио зэрэг хотуудад тогтмол улирлын тоглолт зохион байгуулж байсан туршлагатай. Уг шийдвэр нь АНУ-ын спортын холбоод Европын зах зээлд хөл тавих бодлого идэвхтэй хэрэгжүүлж буйн тод жишээ юм.

Жишээлбэл, NFL 2007 оноос хойш Лондонд тогтмол тоглолт зохион байгуулж байгаа бол Мюнхен болон Франкфурт хотууд 2022 оноос хойш улирлын тоглолтыг ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд 2025 онд Берлин анх удаа NFL-ийн тоглолт хүлээн авахаар болжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here