-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Netflix-ийн “Physical Asia” шоу нэвтрүүлэгт Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай манай улсын баг дэд байр эзэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн гурван анги цацагдаж, аваргуудаа тодрууллаа

Netflix-ийн байлдан дагуулж буй “Physical Asia” шоу нэвтрүүлгийн сүүлийн гурван анги өчигдөр цацагдсанаар олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан ширүүн өрсөлдөөн албан ёсоор өндөрлөлөө. Хүч, тэсвэр, багийн зохион байгуулалтыг зэрэг шалгасан энэхүү олон улсын төсөлд манай улсаас Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай Монголын баг амжилттай оролцож, финал хүртэл өрсөлдөн дэд байрыг эзэлсэн нь монгол үзэгчдэд бахархал, догдлол зэрэгцүүлсэн мөч байв.

Найман улсын өрсөлдөөн, БНСУ аваргалж, Монгол дэд байрт шалгарав

Тэмцээнд Австрали, Япон, Монгол, Турк, БНСУ, Филиппин, Тайланд, Индонез гэсэн найман улсын багууд оролцож, олон төрлийн экстрем сорил, багийн даалгаврыг даван туулсан. Эцсийн дүнд БНСУ-ын баг түрүүлж, 1 тэрбум воны эзэд болсон бол Монголын баг сүүлийн шатны асар өндөр өрсөлдөөн дундаас хоёрдугаар байрыг эзэлж, ази тивийн хүчирхэг багуудын дундаас манлайллаа.

Монголын багийн үзүүлбэр, тэмцлийн явцад харуулсан эв нэгдэл, хүч тэсвэр, сэтгэлзүйн хат нь шоуг үзсэн дотоод, гадаадын олон үзэгчийн хүндэтгэл, дэмжлэгийг хүлээж, “Physical Asia” шоугаар дамжуулан Монголын нэрийг дэлхийн тавцанд дахин тод сонсгоход чухал үүрэг гүйцэтгэлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here