17.1 C
Ulaanbaatar
Баасан, 7 сар 18, 2025

Нийслэлд энэ онд 74 км авто замыг шинэчилж, 36 байршилд засвар хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 36 байршилд 74 км урттай авто замыг засаж, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд зарим замын ажил аль хэдийн бүрэн дуусч, хөдөлгөөнд нээлттэй болжээ.

Тухайлбал:

Жанжин клубын авто зам (Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар хүртэл) хэсэгчилсэн шинэчлэл хийгдэж, хөдөлгөөнд бүрэн нээсэн.

Шархадны авто зам (Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл) мөн бүрэн шинэчлэгдэж, тэмдэг тэмдэглэгээ тавигдан, хэвийн ашиглалтад орсон.

Денверийн гудамжны засвар (Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл) дууссан.

Энхтайваны өргөн чөлөөний шинэчлэл (25-р эмийн сангаас Саппорогийн уулзвар хүртэл) 0.4 км урт замын суурь болон өнгө хучилтыг хийсэн. Үлдсэн 1.25 км замыг 7-р сарын 21-30-ны хооронд бүрэн хучихаар төлөвлөж байна.

Парисийн гудамжны шинэчлэл (Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэл) дуусч, явган замын нөхөн сэргээлт хийгдэж буй.

Лааганы гудамжны хучилт (Их тойруугаас Самбуугийн гудамж хүртэл) бүрэн хийгдсэн.

Эдгээр ажлууд нь нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын аюулгүй байдлыг хангах, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах зорилготой юм. Хаврын эхнээс эхэлсэн авто замын засвар, шинэчлэлтийн ажил зуны турш үргэлжлэх бөгөөд төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусахыг холбогдох байгууллагууд мэдээлж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here