“Blue Dragon” ёслолоос эхэлсэн үсний шинэ давалгаа
Саяхан зохион байгуулагдсан “Blue Dragon” кино наадмын улаан хивсний ёслолын үеэр богино, тайрмал үстэй эмэгтэй жүжигчид бараг тасралтгүй дэлгэц дүүргэснээр шинэ үсний тренд үүсэх гол шалтгаан болсон талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолж байна. Улаан хивсэн дээр гарсан оддын имиж, өөрчлөлт нь шууд утгаараа энгийн үзэгчдийн сонголтод нөлөөлж, богино үстэй стиль хэдхэн хоногийн дотор онцгой анхаарал татах болжээ.
Үсчин, салонууд богино үсний захиалгад “дарлуулж” байна
Ёслолын дараахан Сөүл болон бусад хотын үсчин, гоо сайхны салонууд богино, тайрмал үс хүссэн үйлчлүүлэгчдээр дүүрсэн тухай мэдээлэгдэж байна. Үйлчлүүлэгчид ихэнхдээ улаан хивсэн дээр анхаарал татсан алдартнуудын зургийг гартаа барьсаар орж ирж, яг ижил эсвэл түүнд ойролцоо загвараар үсээ тайруулах хүсэлт тавьж байгаа аж.
Шинэ трендийг өдөөсөн оддын тоонд Hwasa, Сон Хе Гё, Сон Е Жин, Ким Го Ын зэрэг нэртэй эмэгтэй уран бүтээлчид багтаж байна. Тэдний богино, цэмцгэр, эмх цэгцтэй стилүүд нь К-поп, К-драма сонирхогчдын дунд “туршилт хийхээс өөр аргагүй” санагдуулам шинэ имижийн жишиг болжээ.





