29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилнэ — иргэд нийгмийн хариуцлагыг шаардаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал өнөөдөр найм дахь өдрөө Сүхбаатарын талбайд, Чингис хааны хөшөөний өмнө 16:00–20:00 цагийн хооронд үргэлжлэх гэж байна.

Тус жагсаал нь эхний өдрөөсөө хойш хүрээгээ тэлж, татварын дарамтад орсон бизнес эрхлэгчид, оюутнууд, улс төрчид, иргэд нэгдэн оролцсоор байна. Өнөөдрийн жагсаалд гэрэл зураг сонирхогч залуусыг уриалж, өөрийн өнцгөөс жагсаалын түүхийг хамт бүтээлцэхийг зохион байгуулагчид уриалжээ.

Мөн өчигдрөөс эхлэн жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрохгүй тохиолдолд, Үндсэн хуулийн 43.1-д заасан эрх-ийг хэрэгжүүлж, УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурах шаардлагыг хүргүүлсэн. Энэ саналд одоогоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Д.Ганбат нар гарын үсгээ зураад байгаа бөгөөд бусад гишүүдийг ч нэгдэхийг уриалж, иргэдийг мессэж, утсаар дамжуулан шаардлага хүргүүлэхийг уриалж байна.

Иргэдийн гол шаардлага нь:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээж огцрох

Шинэ Засгийн газрыг эвслийн бүтэцтэй байгуулахгүй байх

Тогтолцоог сууриар нь өөрчилж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг эсэргүүцэх

Жагсаалын зохион байгуулагчид цахим хуудсаараа дамжуулан дараах уриалгыг нийтэлжээ:

“Хэцүү, бас тухгүй! Гэлээ гээд тэмцэхгүй байх нь, байгаа нийгмээ өөрчлөхгүй. Шударга бустай зэрэгцэн, хүлцэн амьдрах нь энэ бүхнээс илүү тухгүй, огиудас хүргэм гэдгийг мэдэх учраас ОГЦРОХ хүртэл, ёс зүйгүй улс төрч нар тогтмол ОГЦОРДОГ СОЁЛ тогтох хүртэл өдөр бүр жагсахдаа бэлэн байна.”

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Нийгмийн хариуцлага шаардсан жагсаал гэдэг чинь ардчиллын илрэл шүү дээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here