27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Өлөн элгэн дээр нимбэг, цагаан гаатай ус уух нь зөв үү? Эрүүл ус уух зөвлөмж

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эрүүл мэнд, гоо сайхан, залуу насыг хадгалахад хамгийн энгийн атлаа үр дүнтэй дадал бол ус уух. Хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, хорт бодисыг гадагшлуулах, хоол боловсруулалт, дархлааны системийг дэмжих үүрэгтэй цэвэр ус нь өглөөг зөв эхлүүлэх суурь болдог. Хөгшрөлтийн эсрэг анагаах ухааны доктор Наталья Зубарева өглөө өлөн элгэн дээр ус уух нь ходоод гэдэсний ажиллагааг сэргээдэг гэж зөвлөжээ.

Ямар төрлийн ус уух нь хамгийн тохиромжтой вэ?

  • Цэвэршүүлсэн эсвэл гүний ус – хамгийн тохиромжтой сонголт
  • Буцалсан ус – зөвшөөрөгдөх ч нэгээс дээш удаа буцалгахгүй байх
  • Хийжүүлсэн ус – өлөн элгэн дээр уухыг эрс эсэргүүцдэг
  • Цай, кофе, хийжүүлсэн, согтууруулах ундаа – цэвэр усыг орлох боломжгүй

Хийжүүлсэн усны нүүрстөрөгчийн давхар исэл нь гэдэс хямрах, дүүрэх зэрэг таагүй мэдрэмж төрүүлдэг тул өглөө уухад тохиромжгүй. Харин эмчийн жороор бичигдсэн рашааны ус үүнд хамаарахгүй.

Нимбэг, цагаан гаа, зөгийн балтай ус ууж болох уу?

  • Нимбэгтэй ус – Ходоодны хүчил ихсэх, цитрус төрлөөс харшилтай хүмүүс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Цагаан гаатай ус – Хаван бууруулах, нян устгах үйлчилгээтэй. Усанд 5 мм хэмжээтэй хэрчсэн цагаан гааг хийж хандлах бөгөөд идэж болохгүй. Учир нь даралт нэмэгдүүлэх, биеийн халуун нэмэх, цусны эргэлтийг хэт хурдасгах магадлалтай.
  • Зөгийн балтай ус – Өглөөний цагаар элсэн чихрийн агууламж өндөр тул хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөггүй.

Дүгнэж хэлэхэд, өлөн үед хэрэглэхэд хамгийн аюулгүй, эрүүл сонголт бол цэвэр ус юм.

Ус ямар хэмд байх ёстой вэ?

  • 30-40 хэмийн бүлээн ус – ходоодны хэвийн үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой
  • 22-25 хэмийн тасалгааны температурын ус – мөн тохиромжтой
  • Хүйтэн ус – ходоод цочроох, гэдэс хямруулах, өтгөн хаталтад хүргэж болзошгүй
  • 50 хэмээс дээш халуун ус – салст бүрхэвчийг гэмтээх, даралт нэмэгдүүлэх эрсдэлтэй

Өглөөний ус уух зөв дараалал:

  1. Шүдээ угаана
  2. 1-2 стакан буюу 450 мл цэвэр усыг бага багаар ууна
  3. 15-30 минутын дараа өглөөний цайгаа ууж эхлэх
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here