Жоли ба Кидманы “20 жилийн дайн” гэх яриа юунаас дахин сэдэрсэн бэ?
Холливудын тайзнаа олон жил үргэлжилдэг үл ойлголцол, өрсөлдөөн цөөнгүй. Сүүлийн үед Анжелина Жоли, Николь Кидман хоёрын хооронд олон жилийн турш үргэлжилсэн гэх зөрчил дахин хүчтэй яригдаж эхэлсэн байна.
Нийтлэлд дурдсанаар энэ удаагийн маргааны гол шалтгаан нь Николь Кидман “Скарлетт” гэмт хэргийн цувралын гол дүрийг авсан явдал аж. Radar Online-ийн мэдээллийг эш татан, Анжелина Жоли энэ дүрийг олон жилийн турш сонирхож, авахыг хичээж байсан ч эцэст нь продюсерууд, багийнхан сонгон шалгаруулалтын дараа Николь Кидманыг сонгосон гэжээ. Түүнчлэн үзэгчдийн зүгээс энэ дүрийг Кидманы телевизийн карьер дахь хүчтэй ажлуудын нэг байж магадгүй гэж үнэлж байгаа тухай ч мэдээлэлд орсон байна.
Цуврал 2026 оны 3-р сарын 11-нд нээлтээ хийнэ гэж бичсэн ч уг мэдээллээр Анжелина Жоли үүнийг “дүрийг хулгайлсан” мэтээр хүлээж авч байгаа гэх байр суурь гарчээ. Харин дотоод хүмүүсийн тайлбараар Кидман хэлэлцээрийн шатанд илүү нөлөөтэй байсан бөгөөд сүүлийн жилүүдэд жүжигчнээс гадна продюсер, продакшны чиглэлд идэвхтэй ажиллаж эхэлсэн нь давуу тал болсон гэж үзэж байна. Энэ өрсөлдөөн 2000-аад оноос эхэлсэн, хоёр жүжигчнийг байнга харьцуулдаг байсан нь хурцадмал байдлыг хадгалсаар ирсэн гэж нийтлэлд өгүүлжээ.
Холливудад олон жил үргэлжилсэн өөр зөрчилдөөнүүд
Анжелина Жоли, Женнифер Анистон хоёрын үл ойлголцол олон нийтэд хамгийн их яригдсан жишээнүүдийн нэг хэвээр байна. “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын дараа Жоли Брэд Питттэй харилцаа эхлүүлсэн гэх мэдээлэл тархаж, улмаар Питт, Анистон хоёрын гэрлэлт төгссөнтэй холбон олон нийт энэ маргааныг тайлбарлаж ирсэн гэж дурдсан байна.
Мөн Жорж Клуни, Рассел Кроу хоёрын зөрчил олон нийтэд ил болж байсан тохиолдлоор нэрлэгддэг. Нийтлэлд өгүүлснээр Кроу Клунигийн сурталчилгааны үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийлсний дараа маргаан үүсэж, тэдний хоорондын харилцаа мэргэжлийн болон хувийн хүрээнд эвгүй хэвээр байсан гэжээ.
Түүнчлэн “Дурсамжийн өдрийн тэмдэглэл” кинонд хамт тоглосон Райан Гослинг, Рэйчел МакАдамс хоёр зураг авалтын үеэр ажлын арга барил, хандлага зөрдөг байсан тул бие биетэйгээ таарамжгүй байсан гэх мэдээлэл олон удаа гарч байсан тухай мөн дурдсан байна. Сонирхолтой нь, зураг авалтын дараа тэд бодит амьдрал дээр үерхэж байсан ч хожим салсан гэж нийтлэлд өгүүлжээ.





