1.7 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 5, 2025

Өмнөд Солонгост эмэгтэйгээ хөнөөж, хөргөгчинд нуусан хэрэг илрэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Солонгост нэгэн эрэгтэй хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, цогцсыг нь кимчиний зориулалтын хөргөгчинд бүтэн жилийн турш хадгалсан хэрэг илэрчээ. Хэргийг мөрдөн шалгасны дараа сэжигтнийг албан ёсоор саатуулан баривчилсан байна.

Шүүхээс түүнийг оргон зайлах, нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзэн хүн амины хэрэг үйлдсэн болон цогцсыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр баривчлах тушаал гаргажээ. Шүүх хурлын өмнө тэрээр сэтгүүлчдийн асуултад “Уучлаарай” гэж товчхон хариулсан байна.

Хэргийг урьдчилсан байдлаар шалгахад өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд 40 орчим настай хамтран амьдрагч эмэгтэйгээ боомилон амь насыг нь хороосон болох нь тогтоогджээ. Дараа нь цогцсыг нуун дарагдуулахын тулд тэрээр шинээр кимчиний хөргөгч худалдаж авч, бүтэн жилийн турш тэнд хадгалсан байна.

Гэмт этгээд энэ хугацаанд хохирогчийн байрны түрээсийг тасралтгүй төлж, мөн түүний гар утсаар гэр бүлийнхэнд нь мессеж илгээснээр талийгаачийг амьд мэтээр харуулахыг оролдсон аж. Цагдаагийн байгууллагаас бодит байдлыг нягтлах зорилгоор хохирогчтой уулзахыг хүсэхэд тэрээр өөр хамтран амьдрагчаа талийгаачийн дүрд тоглохыг ятган, мөнгө санал болгожээ. Энэ явдлыг тухайн эмэгтэй талийгаачийн эгчдээ дуулгаснаар хэрэг ил болж, олон нийтэд дуулиан тарьсан байна.

Өмнөд Солонгосын иргэд сэжигтэнд хатуу ял оноохыг шаардан, хэрэг нийгмийн томоохон анхаарлын төвд ороод байна. Харин сэжигтэн мөрдөн байцаалтын үеэр маргааны улмаас санамсаргүйгээр аминд нь хүрсэн гэж мэдүүлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here