Өнгөрсөн сард Сокмюны Эмэгтэйчүүдийн Их сургууль Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хигийн магистрын зэргийг бусдын оюуны өмчийг зөрчсөн гэх үндэслэлээр хураан авсан бол, үүний дараа Күкминий Их сургууль түүний докторын ажлыг шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл Даваа гарагт Күкминий Их сургуулийн удирдлагууд “оюуны өмчийн хулгайн” шалтгаанаар Ким Кон Хигийн докторын зэргийг хурааж байгаагаа олон нийтэд зарлажээ.
Ким Кон Хи нь 2008 онд тус сургуульд докторын зэрэг хамгаалж байсан бол, өмнө нь 1999 онд Сокмюны Эмэгтэйчүүдийн Их сургуульд магистрын зэрэг авсан байв.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын эхнэр Ким Кон Хиг авлига, хөрөнгийн зах зээлтэй холбоотой хууль бус арилжаа зэрэг хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд хамгийн сүүлд оюуны өмчийн зөрчлийн улмаас түүний боловсролын зэргүүд ийнхүү хүчингүйд тооцогдож байна.