Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан оюутнууд, иргэдийн дунд орон сууц хөлслөх эрэлт эрс нэмэгддэг. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хууль зөрчсөн, залилангийн шинжтэй үйлдэл гарч болзошгүй тул Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос анхааруулга гаргалаа.
СЗХ иргэдийг орон сууц хөлслөх гэрээг зөвхөн тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулах, мөн нотариатаар гэрчлүүлэх замаар залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалжээ.
Хэрвээ та орон сууц хөлслөх болон хөлслүүлэх асуудлыг гуравдагч этгээдээр дамжуулан шийдэхээр төлөвлөж байгаа бол “Зөвшөөрлийн тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тусгай зөвшөөрөлтэй зуучлалын байгууллагын бүртгэлтэй жагсаалтыг харах бол энд дарна уу.