-4.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Оросын дрон Румын улсын агаарын хилд нэвтэрчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн бямба гарагт Румын улсын агаарын орон зайд Оросын нэгэн нисгэгчгүй онгоц нэвтэрснийг тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Ийнхүү хэдхэн хоногийн дотор Оросын зэвсэг техник НАТО-гийн хоёр гишүүн орны агаарын хилд халдсан нь энэ юм.

Тухайн өдөр Румын F-16 сөнөөгч онгоцууд хөрш Украинд өрнөж байсан Оросын агаараас довтолгоог ажиглаж байх үедээ уг дроныг илрүүлжээ. Дрон Румын зүүн өмнөд хэсгийн Килиа Веке тосгоноос баруун өмнө зүгт 20 км зайд орж ирээд, удалгүй радараас алга болсон байна. Аз болоход хүн амын суурьшлын бүсэд аюул учраагүй гэж мэдээлсэн.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ үйл явдлыг “санамсаргүй алдаа бус, харин дайныг өргөжүүлэх гэсэн санаатай алхам” хэмээн тодорхойлсон бол Москвагийн зүгээс Румынд болсон явдлын талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Өнгөрсөн лхагва гарагт Польшийн агаарын хилд нэвтэрсэн Оросын гурван дроныг тус улсын зэвсэгт хүчин буудаж устгасан билээ. Үүний дараагаар НАТО зүүн жигүүрийн орнуудын хамгаалалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн.

Румыний Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Украинд Оросын тал Дунай мөрний сав газрын дэд бүтцийг онилон агаарын цохилт өгсний дараа тэдний сөнөөгч онгоцууд хил дээр хяналт тавьж байх үедээ уг дроныг илрүүлжээ.

Нөгөө талд нь, Польш улс бямба гарагт холбоотнуудаа хамтатган агаарын довтолгооноос хамгаалах өргөтгөсөн системээ идэвхжүүлснээ зарласан. Ерөнхий сайд Дональд Туск сошиал хуудсандаа:

“Польш болон холбоотнуудын урьдчилан сэргийлэх ажиллагаа манай агаарын орон зайд хэрэгжиж эхэллээ. Хуурай газарт байрласан агаарын довтолгооноос хамгаалах системүүд бүрэн бэлэн байдалд шилжсэн.”

ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь Польшийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах ямар ч төлөвлөгөөгүй хэмээн мэдэгдэж байсан бол дараа нь Оросын холбоотон Беларусийн тал зарим дрон нь навигацийн системийн доголдлын улмаас хил давсан хэмээн тайлбарлажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here