14.1 C
Ulaanbaatar
Баасан, 6 сар 13, 2025

Өвөрмонголд байрлах нуурын ус сүү шиг цагаан өнгөтэй болж, цахим орчинд шуугиан дэгдээв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол хошуунд орших Баян цагаан нуурын ус сүү мэт цагаан өнгөтэй болж, энэ үзэгдэл хятадын цахим хэрэглэгчдийн анхаарлыг татан, өргөн хүрээнд хэлэлцэгдэж байна. Нарны гэрэлд туяаран, зөөлөн салхины аясаар долгиолох ус нь алсаас харахад жинхэнэ сүүн цагаан мэт гялалзаж, түүнийг хүрээлэх ногоон бэлчээрийн хамт үлгэрийн мэт дүр зургийг бий болгожээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, Баян цагаан нь байгалийн гаралтай шүлтлэг нуур юм. Олон жилийн турш уур амьсгалын нөлөө, геологийн урт хугацааны өөрчлөлтөөс үүдэн нуурын ёроолд кальцийн карбонат зэрэг эрдэс бодис их хэмжээгээр хуримтлагдсан байдаг. Усны гадаргуу салхинд долгиолох үед энэ нарийн ширхэгтэй эрдэс бодис усанд түрэгдэн холилдож, улмаар нуурын өнгийг сүүн цагаан мэт харагдуулдаг хэмээн тайлбарлажээ.

Байгалийн энэхүү ховор үзэгдэл нь тодорхой улирлын онцлогтой бөгөөд жил бүрийн зургаадугаар сарын сүүл үеэс наймдугаар сар хүртэл үргэлжлэх борооны улирал болон бэлчээрийн аж ахуйн нөлөөгөөр тус нуур улам үзэсгэлэнтэй болж, байгалийн гэрэл зурагчдын болон аялагчдын сонирхлыг ихээр татдаг байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here