Пакистан улсад тохиосон хүчтэй үерийн улмаас улс даяар 344 хүн амиа алдаж, хамгийн багадаа 150 хүн сураггүй алга болоод байна гэж эрх баригчид мэдээллээ.
Үерийн голомт
Хамгийн их хохирол амссан газар нь баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва муж бөгөөд тус мужид 150 гаруй хүн сураггүй болоод байгаа талаар Гамшиг зохицуулалтын албаны дарга Ашфандяр Хаттак мэдэгдэв.
Аврах ажиллагаа
- Олон мянган аврагчид осолд өртөгсдийг эрж хайх, аврах ажиллагааг цаг хугацаатай уралдан үргэлжлүүлж байна.
- Сураггүй болсон хүмүүсийн дийлэнх нь үерийн усанд байшинтайгаа хамт урссан эсвэл нурангид дарагдсан байх магадлал өндөр байна.
- Үргэлжилсэн бороо, үерийн улмаас цахилгаан хангамж, үүрэн холбооны сүлжээ тасалдсанаар аврагчдын ажилд томоохон хүндрэл учруулжээ.
Бунер хотын нөхцөл байдал
Хайбер-Пахтунхва мужийн Бунер хотын есөн дүүрэгт нийт 2000 орчим аврагч ажиллаж, нурангин дор үлдсэн хүмүүсийг аврах ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлсэн байна.