10.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 17, 2025

Paul George зүүн өвдөгтөө хагалгаанд орж, бэлтгэлдээ оролцох хугацаа тодорхойгүй болов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Филадельфиа 76ers багийн довтлогч, NBA-ийн есөн удаагийн All-Star тоглогч Paul George саяхан хийсэн бэлтгэлийн үеэр бэртэл авч, Нью-Йорк хотод зүүн өвдөгтөө дурангийн мэс засал хийлгэлээ. Хагалгаа амжилттай болсон бөгөөд тэрбээр сэргээх хөтөлбөрт хамрагдаж, есдүгээр сарын сүүлээр эхлэх бэлтгэлийн өмнө дахин үзлэгт орно гэж багийн зүгээс мэдэгдэв.

35 настай George энэ зун Индиана, Оклахома Сити, Лос Анжелес Клипперс зэрэг багуудаар дамжсан замналаа дуусгаж, Филадельфиа 76ers-тэй дөрвөн жилийн 212 сая ам.долларын гэрээ байгуулсан. Түүнийг төвийн тоглогч Joel Embiid, хамгаалагч Tyrese Maxey нарын хамтаар аваргын төлөө өрсөлдөнө хэмээн таамаглаж байсан ч баг улиралд ердөө 24 хожиж, 58 хожигдол амссан нь 2015-16 оны улирлаас хойших хамгийн муу амжилт болсон юм.

George улиралын туршид бэртэлтэй тэмцсээр ирсэн бөгөөд өвдөгний ясан гэмтэл, гуяны булчингийн зовиураас болж гуравдугаар сарын 17-нд улирлыг дуусгасан. Тэрбээр ердөө 41 тоглолтод оролцож, дунджаар 16.2 оноо, 5.3 самбар, 4.3 оновчтой дамжуулалт хийсэн нь түүний карьерт бага үзүүлэлтэд тооцогдоно.

Түүнчлэн төвийн тоглогч Embiid зөвхөн 19 тоглолтод оролцсон бол багийн гол гурван тоглогч болох Embiid, George, Maxey нар ердөө 15 тоглолтод хамтдаа талбайд гарсан нь багийн тогтворгүй байдал, амжилтгүй улирлын шалтгаан болжээ.

15 улирлын турш NBA-д тоглосон Paul George нийт дунджаар 20.6 оноо, 6.3 самбар, 3.7 дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт үзүүлээд байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here