21.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

ПСЖ УЕФА-гийн Супер цомыг анх удаа хүртлээ: Тоттенхэмийг торгуулиар буулгаж авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны наймдугаар сарын 14-нд Италийн Удине хотын “Фриули” цэнгэлдэх хүрээлэнд болсон УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Тоттенхэм”-ийг торгуулийн цохилтоор ялж, түүхэндээ анх удаа энэхүү цомыг өргөлөө.

Тоглолтын үндсэн цаг 2:2 харьцаагаар өндөрлөсөн. ПСЖ-ээс Ли Кан Ин 85 дахь минутад, Гонсалу Рамуш шүүгчийн нэмэлт цагт буюу 90+4 дэх минутад гоол оруулсан бол “Тоттенхэм”-ийн бүрэлдэхүүнд Микки ван де Вен 39 дэх минутад, Кристиан Ромеро 48 дахь минутад гоолдлоо. Тэнцээг таслах торгуулийн цохилтод ПСЖ 4:3-аар илүүрхэн ялалт байгуулж, цомын эзэн болсон юм.

Энэ ялалтаар ПСЖ өнгөрсөн улиралд анх удаа Аваргуудын лигт түрүүлснийхээ дараа дахин түүхэн амжилт үзүүлж, Супер цомыг хүртлээ. Харин “Тоттенхэм” Европын лигт түрүүлснээр анх удаа энэ тэмцээнд оролцсон ч түрүү авалгүй буцлаа. 1996 онд ПСЖ Цомтой багуудын цомын эзэн болж, Супер цомын төлөө Италийн “Ювентус”-т хожигдож байсан бол энэ удаад ялалтын түүхээ эхлүүлэв.

Тоглолтод ПСЖ-ийн Орос хаалгач Матвей Сафонов оролцоогүй бөгөөд сэлгээнд суусан. Харин энэ сарын 9-нд Францын “Лилль” багаас элссэн хаалгач Люка Шевалье үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглосон байна. “Тоттенхэм”-ийг Данийн дасгалжуулагч Томас Франк удирдаж, энэ нь түүний багтайгаа хийсэн анхны албан ёсны тоглолт байв. Өмнө нь баг Английн Премьер лигт амжилтгүй оролцсоны дараа Австралийн дасгалжуулагч Ангелос Постекоглуг халсан билээ.

УЕФА-гийн Супер цомын тэмцээн 1972 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд Испанийн “Реал Мадрид” 6 удаа түрүүлснээр хамгийн амжилттай клуб хэвээр байна. Өнгөрсөн жил “Реал” Италийн “Аталанта”-г 2:0-ээр хожиж, цомын эзэн болсон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here