17.1 C
Ulaanbaatar
Баасан, 7 сар 18, 2025

Рейн-Рур 2025: Универсиадын анхны алтан медалийг Данийн Эва Юн-Кён Сандерсен хүртлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Германы Рейн-Рур бүс нутагт үргэлжилж буй 32 дахь удаагийн Дэлхийн оюутны спортын наадам — “Рейн-Рур 2025” зуны универсиадын хамгийн анхны алтан медаль Данийн тамирчинд очлоо.

Эссен хотод зохион байгуулагдсан таеквондогийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан пүмсэ төрөлд Данийн солонгос гаралтай тамирчин Эва Юн-Кён Сандерсен аваргалж, Өмнөд Солонгосын тамирчин Жүн Хаёныг финалын шатанд ялснаар тус тэмцээний анхны алтан медальт тамирчин боллоо.

2025 оны долдугаар сарын 17-нд болсон энэ тэмцээнд 24 настай, анагаахын чиглэлээр суралцдаг Эва өмнө нь дэлхийн аваргын таван медальтай туршлагатай тамирчин гэдгээрээ онцлог юм.

Эва Юн-Кён Сандерсен сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

“Бид бэлтгэлээ маш сайн хангасан. Таеквондо бол миний амьдрал. Миний ганц хүсдэг, үргэлж боддог зүйл л энэ. Энэ спорт надад маш их зүйлийг өгүүлдэг. Одоо бол тайвширсан, хүнд ачаанаас салсан юм шиг мэдрэгдэж байна. Дасгалжуулагчаараа, хийсэн зүйлээрээ бахархаж байна. Дасгалжуулагчдаа түрүүлж чадлаа гэж нүүр бадам хэлэхээр боллоо. Тэднийг ч бахархуулж чадлаа” хэмээн сэтгэлийн үгээ хуваалцжээ.

Эва ирээдүйд пүмсэ төрлийг олимпийн хөтөлбөрт багтаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг бөгөөд хэрэв олимпийн төрөл болвол Данид олимпийн медаль авчрах зорилготой гэдгээ ч онцолсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here