17.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 7, 2025

Сагсан бөмбөгийн “Холбооны цом” тэмцээнийг анх удаа зохион байгуулна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо анх удаа “Холбооны цом”-ын тэмцээнийг 10 дугаар сард зохион байгуулахаар болжээ.

Тэмцээний эмэгтэй ангилалд 16 баг оролцох бөгөөд үүнээс 6 нь үндэсний дээд лигийн, 8 нь М хөгжлийн лигийн, 2 нь оюутны лигийн багууд байна. Харин эрэгтэй ангилалд 32 баг оролцох бөгөөд үүнээс 10 нь үндэсний дээд лигийн, 16 нь М хөгжлийн лигийн, 6 нь оюутны лигийн багууд байна.

Тэмцээнийг шууд хасагдах шатны (direct elimination) хэлбэрээр буюу нугалааны зарчмаар зохион байгуулах бөгөөд эрэмбийг багуудын тухайн лиг дэх амжилтын үзүүлэлтээр тогтоох юм. Тоглолтуудыг бусад лигийн хуваарьтай давхцахгүйгээр пүрэв гараг бүр явуулахаар төлөвлөжээ.

Тэмцээний шигшээ тоглолт 12 дугаар сарын 29-нд М Банк Аренад болох бөгөөд энэхүү тоглолт нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр таарна.

Тэмцээний онцлог нь зөвхөн монгол тоглогч, дасгалжуулагчид оролцож, монгол шүүгчид шүүн явуулна. Энэ нь дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тоглогчдын ур чадварыг өсгөх, монгол дасгалжуулагчид гадаад мэргэжилтнээс суралцсан мэдлэгээ хэрэгжүүлэх боломжийг олгоно.

Шагналын сан эмэгтэй, эрэгтэй ангилал тус бүр 200 сая төгрөг байх ажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here