18.1 C
Ulaanbaatar
Лхагва, 8 сар 6, 2025

Сан-Антониогийн од Де’Аарон Фокс 229 сая долларын гэрээг шинэчилж, багтаа үнэнч үлдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

NBA-ийн дотоод мэдээллээрээ алдартай ESPN-ийн шинжээч Шамс Чараниагийн мэдээлснээр, Сан-Антонио Спёрс багийн од тоглогч Де’Аарон Фокс дөрвөн жилийн хугацаатай, 229 сая ам.долларын дээд хэмжээний гэрээ байгуулж, 2029/30 оны улирал хүртэл багтаа үлдэхээр боллоо.

Фокс энэ оны хоёрдугаар сард солилцооны хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэн хүлээсэн Сан-Антонио багт Сакраменто Кингс багийг орхин нэгдсэн билээ. Тэгвэл тэрээр шинэ багтайгаа ирээдүйнхээ баталгааг ийнхүү хийлээ.

Өнгөрсөн улиралд шинэ багтаа ердөө 17 тоглолтод оролцсон ч тэрбээр 19.7 оноо, 6.8 оновчтой дамжуулалт дунджаар авчээ. Түүнчлэн Францын супер од Виктор Вембаньяматай тавхан тоглолтод хамт тоглосон байна.

Гэсэн ч нэг удаагийн “All-Star” тамирчны улирал гуравдугаар сарын дунд үеэр хурууны шөрмөсийн гэмтлийн улмаас хагалгаанд орж, эрт өндөрлөсөн.

Нийт 62 тоглолтод оролцсон өнгөрсөн улиралд Фокс 23.5 оноо, 6.3 дамжуулалт, 4.8 самбараас авалттай тоглож, ноёмноор тоглож байсныг харуулсан мөч бол Сакраменто Кингс багийн түүхэн дээд амжилт болсон Миннесота Тимбервулвсийн эсрэг 60 оноо авсан тоглолт юм.

2024/25 оны улиралд Фоксоос гадна 60 оноо авсан цорын ганц тоглогч нь гурван удаагийн MVP шагналт Никола Йокич байв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here