-21.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Саудын угсаа залгамжилсан хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авахыг судалж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

10 тэрбум еврогийн санал яригдаж, санхүүжилтийг PIF-ээс гаргах магадлалтай

Саудын Арабын угсаа залгамжилсан хунтайж Мухаммед ибн Салман Аль Сауд Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубийг худалдан авах боломжийг судалж байгаа талаар мэдээлэв. Тэрбээр худалдан авалтын хүрээнд 10 тэрбум еврог санал болгож магадгүй байна. Санхүүжилтийг Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сангаас гаргах хувилбар яригдаж буй аж.

Гишүүдийн өмчлөлийн загвар худалдах үйл явцыг хүндрүүлнэ

“Барселона” нь гишүүдийн хамтын өмчлөлийн хэлбэртэй, удирдлагын өвөрмөц тогтолцоотой учир клубийг худалдах нь ээдрээтэй үйл явц болохоор байна. Клубийн гишүүд ерөнхийлөгчөө сонгох, стратегийн шинжтэй шийдвэрүүдэд оролцож саналаа өгдөг бүтэцтэй юм.

Одоогийн байдлаар “Барселона” 2.5 тэрбум еврогийн өртэй гэж мэдээлэгдэж байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 5.6 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй таван клубийн нэгт тооцогдож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here