20.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 1, 2025

Сэлэнгэ аймагт хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол бүртгэгдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймгийн зарим суурьшлын бүс орчимд хүрэн баавгай ойртон ирэх тохиолдол бүртгэгдэж, тухайн бүс нутгийн иргэдийн аюулгүй байдалд анхаарах шаардлага гарчээ. Мандал сумын Засаг даргын Тамгын газраас иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргасан байна.

Албаныхны мэдээлснээр, баавгай ойртсон нөхцөлд хамгийн түрүүнд багийн Засаг дарга болон Байгаль орчны хяналтын байгууллагад мэдэгдэх шаардлагатай. Хэрэв баавгай давтамжтайгаар гарч ирж, мал эд хөрөнгөд хохирол учруулсан, хүний амь насанд заналхийлсэн тохиолдолд тухайн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, эсвэл төвлөрүүлэн буулгах арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Зөвлөмжид дараах арга хэмжээг онцолсон байна:

  • Орой үдшийн цагаар утаа май тавих, гал асаах, чимээ гаргах техник хэрэгсэл (цахилгаан хөрөө, мотоцикл гэх мэт) ашиглах
  • Хоолны үлдэгдэл, мал амьтны сэг зэмийг гэр орчноос холдуулах, устгах
  • Баавгайг машин, мотоцикл, морь унаж элдэхгүй, айлгахгүй байх
  • Хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй орчинд ганцаар малд явуулахгүй байх

Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 260 дугаар тогтоолоор баталсан “Амьтны экологийн-эдийн засгийн үнэлгээ”-д 12,450,000 төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд 24,900,000 төгрөгийн торгуультай.

Иймд иргэд ой хээрээр зорчихдоо анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа нэн тэргүүнд хангах шаардлагатайг албаныхан дахин санууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here